Ц.Мянганбаяр Д. Ариунцэцэг хоёр нижгэр хурим хийнэ

2012-07-09 00:42

Ц.Мянганбаяр Д. Ариунцэцэг хоёр нижгэр хурим хийнэ

 
 

Монголын тэргүүн баячуудын нэг алтны магнат Ц.Мянганбаяр удахгүй нижгэр хурим хийхээр болжээ. "Монгол газар"-ын Мянганбаяр болон топ модель Пүрэвсүрэн, мисс Ариунцэцэг нарын хайрын гурвалжны ээдрээт түүхийг Монгол даяараа мэдэх билээ. Ямартай ч Д.Ариунцэцэг алтны магнатын тогооны хүн болж Хайрмаа хэмээх хөөрхөн охины ээж болсон. Гэвч тэрээр хүүхдээ төрүүлснээс хойш “Мянгаа, Пүүжээ, Ариунцэцэг ….” гэх эцэс төгсгөлгүй шуугианыг орхин Сингапурыг зориод байсан. Хосууд өнөөдрийг хүртэл албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байгаа аж.

 

Тийм ч учраас үргэлж олны анхаарлыг татаж байдаг энэ гэр бүлийн хувьд тун удахгүй гадаад монголыг доргиосон нүсэр хурим хийх гэнэ. Ц.Мянганбаяр өөрийнхөө хуриманд зориулж бүх зүйлийг дээд зэргийн тансаг байхаар төлөвлөсөн бөгөөд бэл бэнчингээ гайхуулсан нүсэр зүйл сэдээд байгаа гэнэ лээ.

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : cD! | Уншсан (113) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл